Wednesday, October 8, 2025

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх гэрээг нууцаас гаргах шийдвэр гаргалаа

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Олны нэрлэж заншсанаар нүүрсний хулгайтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны олон гэрээ төрийн болон албаны нууцад байдаг. 2022 онд 32 гэрээг олон нийтэд ил болгож байсан. Гэрээ нь ил тод болсон ч холбогдох зарим албан бичгүүд нь нууц хэвээр байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх гэрээ, нэмэлт мэдээллүүдийг нууцаас гаргах шийдвэр гаргалаа. Мөн хил холболтын төмөр замын гэрээг ил болгохоор шийдвэрлэлээ. Гэрээнээс гадна холбогдох бүх албан бичиг ил болно” гэлээ.

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх гэрээг нууцаас гаргах шийдвэр гаргалаа

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Олны нэрлэж заншсанаар нүүрсний хулгайтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны олон гэрээ төрийн болон албаны нууцад байдаг. 2022 онд 32 гэрээг олон нийтэд ил болгож байсан. Гэрээ нь ил тод болсон ч холбогдох зарим албан бичгүүд нь нууц хэвээр байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх гэрээ, нэмэлт мэдээллүүдийг нууцаас гаргах шийдвэр гаргалаа.

Мөн хил холболтын төмөр замын гэрээг ил болгохоор шийдвэрлэлээ. Гэрээнээс гадна холбогдох бүх албан бичиг ил болно” гэлээ.

Read original article →